Tuesday, September 29, 2015

Зүрхний механик үйл ажиллагааг 2D speckle tracking эхокардиографийн аргаар үнэлэх нь

Удиртгал
Зүрхний хэт авиан шинжилгээнд хамгийн чухал бөгөөд түгээмэл хийгддэг хэмжилтүүдийн тоонд зүүн ховдлын үйл ажиллагааг үнэлэх асуудал багтах бөгөөд уламжлалт ердийн эхокардиографийн шинжилгээний үед зүүн ховдлын шахалтын фракци (LVEF) болон зүүн ховдлын систолын төгсгөлийн эзэлхүүн (LVESV) зэрэг үзүүлэлтийг хэмжих замаар зүүн ховдлын үйл ажиллагааг үнэлэх нь өнөө үед түгээмэл хэрэглэгддэг, энгийн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал болоод байна.1

2 хэмжээст эхокардиографийн аргаар зүүн ховдлын хэмжээсүүд, ханын зузаан, үйл ажиллагаа зэргийг үнэлэх боломжтой ба зүрхний систол болон диастолын үед эндокардийн хил хязгаарын өөрчлөлтийг тэмдэглэж улмаар зүүн ховдлын хэлбэрийн өөрчлөлтийг хэмжих замаар зүүн ховдлын эзэлхүүн, шахалтын фракцийг үнэлэх явдлыг илүү нарийвчлал сайтай аргачлал гэж үзэх болжээ.2 Хэдий тийм боловч шинжлүүлэгчийн зүрх зөв бус хэлбэртэй, зүрхний булчингийн хэсэг газрын дисфункци илэрсэн үед дээрхи аргачлалаар зүрхний үйл ажиллагааг үнэлэх нь хэмжилтийн үр дүнг алдаатай болоход хүргэдэг.

Sunday, June 28, 2015

Цөсний чулуугүй холецистопати

ТОДОРХОЙЛОЛТ
Ерөнхий ойлголт

Билиар дискинези гэж нэрлэж заншсан acalculous cholecystopathy-н шинж тэмдэг нь хэвлийн баруун дээд квадратад үе үе өвдөх бөгөөд цөсний чулуугүй байдаг. Өвчтөн ихэвчлэн сайжрал муу байх ба өвөрмөц эмчилгээ хийхээс өмнө өвчтөн инвазив, үнэтэй тест хийлгэх хэрэгтэй болдог. Эмчилгээний сонголт нь лапароскопик холецистэктоми байдаг ч шинж тэмдэгийн сайжралын хувь билиар колик болон цөсний чулуутай өвчтөнтэй адилгүй байна.

Мэс засалчид acalculous cholecystopathy-г ихэвчлэн биллиар дискинези гэж ангилдаг бол гастроэнтерологичид биллиар дискинезиг Оддийн сфинктерийн дисфункцийн синоним гэж үздэг ба эдгээр нь хоорондоо ялгаатай эмгэг процесс гэж авч үздэг. Энэхүү өгүүлэлд зөвхөн acalculous cholecystopathy-г авч үзсэн болно.

Friday, June 19, 2015

Гөгий

Тодорхойлолт
Ерөнхий ойлголт

Felon нь хурууны үзүүрийн зөөлөн эдийн төгсгөл хэсгийн халдвар юм. 

Эмгэг жам
Хурууны үзүүрийн зөөлөн эд нь хурууны өндөгийг тогтворжуулагч босоо таславчаар хэд хэдэн жижиг хэсэгт хуваагддаг. Эдгээр хэсгүүдийн дотоод дахь халдвар нь буглаа хэлбэржих, хавагнах, төгсгөл хэсгийн даралт хурдацтай нэмэгдэх зэрэгт хүргэдэг. Энэхүү даралт ихсэлт нь цусны урсгалыг муутгаж арьс болон зөөлөн эдийн үхжилд хүргэнэ. 

Тархалт
Нэгдсэн улсад

Felon болон paronychia нь гарын бүх халдварын ойролцоогоор гуравны нэгийг эзэлнэ. Эрхий болон заагч хуруу нь халдварт хамгийн ихээр өртдөг хуруунууд юм. 

Нас баралт/урхаг үлдэлт
Арьсны үхжилттэйгээр, өөрөө аяндаа зүгээр болох нь бий. Арьсыг нээгээгүй үед остеомиелит, теносиновит болон халдварт артирит үүснэ. 

Тахикарди

Энэхүү хэсэгт тахиарритмийн өргөн хүрээтэй, олон төрөл зүйлийг багтаалаа. Тахиарритмийн талаарх ерөнхий ойлголт, анхан шатны үнэлгээний талаар товч хураангуй, тахикардийн эмчилгээ, тахикардийг эмчлэхэд хэрэглэдэг түгээмэл хэм алдагдалын эсрэг эмүүдийн талаар дурьдсан болно. Зураг 4-өөс тахикардийн алгоритмийг харна уу. Текстэнд байгаа хайрцагын дугаар нь алгоритм дахь дугаарласан хайрцагуудыг илэрхийлж байгаа юм.

Тахиарритмийн ангилал
Тахикардийг QRS бүрдэлийн харагдах байдал, зүрхний цохилтын тоо, хэмж жигд эсэх зэрэгт үндэслэн хэд хэдэн янзаар ангилдаг. ACLS (Advanced Cardiac Life Support)-ийн мэргэжсэн хүмүүс синусын тахикарди, нарийн бүрдэл бүхий ховдолын дээрхи тахикарди (SVT) болон өргөн бүрдэл бүхий тахикарди зэргийг өөр хооронд нь таньж, ялгаж чаддаг байх нь зүйтэй. ACLS тусламж үзүүлэгч ховдолын дээрхи болон ховдолын хэмнэлийг хооронд нь ялгаж чадахгүй тохиолдолд ихэнх өргөн бүрдэл бүхий тахикарди нь ховдолын гаралтай байдгийг анхаарах хэрэгтэй.

Цочмог гастрит

Удиртгал
Цочмог гастрит нь ходоодны салст дахь үрэвсэлт өөрчлөлтийг өдөөдөг өргөн хүрээг хамарсан ойлголт юм. Цочмог гастритийг үүсгэдэг хоорондоо ялгаатай хүчин зүйлүүдийн дүнд эмнэлзүйн нэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Хэдий тийм ч тэдгээр нь гистологи онцлогийн хувьд ялгаатай байдаг. Үрэвсэл ходоодыг бүхэлд нь хамарсан (пангастрит) эсвэл ходоодны хэсэг газрыг хамарсан (гарах хэсгийн гастрит г.мбайж болно. Цочмог гастрит нь дотроо 2 төрөл зүйлд хуваагдана: шалбархайт (өнгөц ша, гүн шалбархай, цусархаг шалбархай г.м) болон шалбархайт бус (ихэнхидээ H.pylori-оос шалтгаалсан байна). Доорхи зургийг харна уу. 

 Өнгөц гэмтэл бүхий цочмог гастрит

Нярайн цус задрах эмгэг

Нэг зүйлийн доторх хоорондоо ялгаатай бодьгалиуд дахь дасан зохицох дархлааны хариу урвалын ялгаа

Дасан зохицох дархлааны хариу урвал нь сээр нуруутны зүйлд бичил организмын эсрэг хамгаалах зорилгоо үүсч бий болсон байдаг. Хэдий тийм ч “өөрийн бус” гэж танигдсан ямарваа зүйлс энэхүү хариу урвалын бай болох ба энэхүү хариу урвал нь нэг зүйлийн доторх биемахбодиудын хоорондох молекулын ялгаатай байдал руу мөн чиглэсэн байна. Тухайн эсрэгбие зүйлийн зарим гишүүдэд илэрдэг боловч бусад гишүүдэд илэрдэггүй эсрэгтөрөгч шинж чанартай детерминантын эсрэг чиглэсэн байхыг полиморф хувилбарын илрэл гэх ба эдгээр детерминантуудын эсрэг чиглэсэн эсрэгбиеүдийг алло-эсрэгбиеүд гэнэ. Магадгүй хамгийн сайн мэддэг алло-эсрэгбиеүд нь бидний цусны бүлгийг тодорхойлоход ашигладаг эсрэгбиеүд юм. А бүлгийн улаан эс агуулсан хүмүүс В бүлгийн цустай хүмүүсийн улаан эстэй харилцан үйлчилдэг алло-эсрэгбиеийг агуулсан байдаг. АВ бүлгийн улаан эс агуулсан хүмүүст алло-эсрэгбие байхгүй ба О бүлгийн улаан эстэй хүмүүст А болон В бүлгийн улаан эсийн аль алинтай нь харилцан үйлчлэх эсрэгбиеүд агуулагдаж байдаг (Зураг 19.1). Эдгээр алло-эсрэгбиеүд нь бодит байдалд бидний гэдсэнд байршдаг грам сөрөг бактериудын бүрхүүлд агуулагдах эсрэгтөрөгчөөс үүсдэг. Ийм төрлийн эсрэгтөрөгчүүд нь цусны АВО бүлгийн нүүрс-устөрөгч бүтэцтэй эсрэгтөрөгчтэй солбицон урвалд ордог эсрэгбиеүдийг идэвхижүүлдэг. 

Гол судасны хууралт


Гэнэтийн хүчтэй цээжний өвдөлт нь аортын цочмог дизсекцийн эхний илрэл байж болно. Аортын интима дахь жижиг ханзархай нь богино хугацаанд аортын хананд зай завсар гаргаж улмаар хурдацтай дүүрэх хуурамч хөндийг (шар сумаар заав) бий болгодог. Энэхүү нөхцөл байдал нь амин аюултай ба яаралтай эмчилгээ шаардлагатай. 

Хоёр хавтаст хавхлагийн регургитаци

Хоёр хавтаст хавхлагийн регургитацийн үед (MR заримдаа мөн митрал дутагдал гэдэг) хоёр хавтаст хавхлага өөрийн хавхлагийн үүргээ алддаг ба улмаар систолын үед зүүн ховдол дахь зарим цус зүүн тосгуур луу эргэж урсдаг (регургитаци). Үүний шалтгаан (түүнчлэн хоёр хавтаст хавхлагын пролапсийн [Barlow-ийн хамшинж]) тодорхойгүй ба ихэвчлэн хэрэхийн гаралтай юмуу бактерийн эндокардит, зүрхний титмийн эмгэг (хуудас 218) юмуу Марфаны хамшинж (удамшлын гаралтай, холбогч эдийг хамардаг эмгэг) байдаг. 

Хоёр хавтаст хавхлага нь мөгөөрсөн цагирагт угсрагдсан байх ба урд болон арын хавтас нь энэхүү цагирагт бэхлэгдсэн байна. Эдгээр хавтасууд нь шөрмөсөн татлагаар ховдолын ханаас үүсэлтэй хөхлөг булчинтай холбогдсон байна. Зүүн тосгуур болон зүүн ховдолын ар ханууд нь энэхүү митрал аппаратын үйл ажиллагааны хэсэг болдог.

Дээр дурьдсан бүх шалтгаант эндокардитийн үед хавтас болон шөрмөсөн татлага агшиж, богиносох, зузаарах, илүү хөшүүн болох улмаар хавхлагын хаагдалтыг алдагдуулна. Хэрэв хавтасууд болон шөрмөсөн татлага их хэмжээгээр богиносвол систолын эхэн үеийн шуугиан (SM; →А, зүүн хэсэгт) бий болно.

Хоёр хавтаст хавхлагын пролапсийн үед (Barlow-ийн хамшинж) шөрмөсөн татлага хэтэрхий урт болох ба улмаар хавтасууд шүхэр шиг зүүн тосгуур луу цүлхийж орсноор нээлттэй болдог. Хавтасуудын пролапс нь систолын дунд үеийн click (час хийх чимээ) түүнийг дагалдсан рефлюксийн гаралтай систолын сүүл үеийн шуугиан (LSM)-ийн шалтгаан болно. Марфаны хамшинжийн үед нөхцөл байдал шөрмөсөн татлага уртсах, урагдахтай төстэй байх ба цагираг тэлэгддэг. Зүрхний титмийн эмгэгийн үед зүүн тосгуур дахь ишемийн өөрчлөлт нь хөхлөг булчингийн урагдал юмуу агшилт сулрахаар дамжуулж митрал регургитацийн шалтгаан болно. Харин түр зуурын ишеми (цээжний бах, хуудас 218) нь зарим нөхцөл байдлын үед (хөхлөг булчинг хамарсан ишеми юмуу түүний зэргэлдээх миокардийг хамарсан) үечилсэн митрал регургитаци (Jekyll-Hyde)-ийг үүсгэнэ. 

Хоёр хавтаст хавхлагийн регургитацийн үр нөлөө нь зүүн зүрхэнд эзэлхүүний ачааллыг нэмэгдүүлнэ. Учир нь шокийн эзэлхүүний зарим хэсэг зүүн тосгуур луу эргэж шахагддаг. Энэхүү регургитацийн хэмжээ шокын эзэлхүүний 80% хүрч болно. Регургитацийн хэмжээ/хугацаа дараах зүйлсээс хамаарна.

Том артериудын шилжин байршилт

Том артериудын шилжин байрлалт гэж юу вэ?
Том артериудын шилжин байрлалт (TGA) гэдэг нь төрөлхийн (төрөх үед байсан) зүрхний гажиг бөгөөд зүрхнээс цусыг уушиг болон биемахбодид хүргэдэг том судаснууд буруу холбогдсоныг хэлнэ.

Хэвийн үед:
  • хүчилтөрөгчөөр дутмаг (цэнхэр) цус биемахбодоос баруун тосгуурт буцаж ирээд баруун ховдолд дамжих ба улмаар уушигны артериар шахагдан уушгинд очиж хүчилтөрөгч хүлээн авч, хүчилтөрөгчөөр баяждаг.
  • Хүчилтөрөгчөөр баяжсан (улаан) цус уушигнаас зүүн тосгуурт эргэн ирж зүүн ховдол руу дамжих ба улмаар аортаар шахагдан биемахбодид хүрдэг.


Том артериудын шилжин байрлалтын үед аорт баруун ховдолтой, уушигны артери зүүн ховдолтой тус тус холбогдсон буюу хэвийн зүрхний анатомийн яг эсрэгээр нь холбогдсон байдаг.

Судас хатуурал үүсэх эмгэг жамын онолууд

Тодорхойлолт
Америкийн Зүрхний Нийгэмлэгийн (2002) дурьдсанаар атеросклероз нь судасны ханын зузаарал болон хатуурлаар тодорхойлогддог том болон дунд голчтой артериудын эмгэг юм. Энэ үед товруу гэж нэрлэх субстанци артерийн судасны дотор давхаргад хуримтлагддаг. Хугацаа өнгөрөх тусам энэхүү хуримтлал артерийн судсыг хангалттай хэмжээгээр нарийсгах улмаар цусны урсгалыг ач холбогдол өгөхүйцээр бууруулах хэмжээнд хүртэл томорно. Атеросклероз зүрхийг цусаар хангадаг артерийг хамарсан байгаа үед эцэстээ зүрхний булчингийн цусан хангамжийг хязгаарласнаар зүрхний өвдөлт (бах), зүрхний агшилт жигд бус болох (хэм алдагдал) болон бусад асуудлуудын шалтгаан болдог. Товруу нь мөн амархан задарч, шархалж болдог. Шархалсан товруун дээр бүлэн (тромбо) бүрэлдэж болох ба ингэснээр артерийн судсыг бөглөх эсвэл задарч биеийн бусад хэсэг рүү зөөвөрлөгдөж болдог (эмболи). Аль нэг нь тохиолдоход зүрхийг тэжээдэг судсыг (титэм артери)-д бөглөрөл үүсгэж улмаар миокардийн шигдээс бий болно. Хэрэв атеросклероз тархийг тэжээдэг артерийг хамарсан байвал тухайн хүнд түр зуурын ишемийн дайрлага (TIA) юмуу харвалт бий болно. Хэрэв гар эсвэл хөлний цусан хангамж буурвал энэ нь алхах, гараа хөдөлгөхөд бэрхшээлтэй болгох ба улмаар үхжил үүсгэдэг.